МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого – Байгаль орчин” сэдвийн хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлүүдийг дүгнэхдээ шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзав.

  • Тэргүүн байранд докторант М.Отгончимэг “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж, арга зам (Монголын Уран зургийн галерейн жишээн дээр);
  • Дэд байранд докторант Б.Батхүү “Монголын арьс ширэн түүхий эдийн чанарыг эргэн мөшгөх систем нэвтрүүлэх замаар сайжруулах нь”;
  • Гутгаар байранд ӨМӨЗО-с ирж суралцаж буй магистрант Начин /Naqing/ “Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нь ундны усны нөөцөд нөлөөлөх нь: ӨМӨЗО-ны Алшаа аймгийн жишээн дээр” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 

Нийтийн Удирдлагын Тэнхим

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар