2024 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 09-ний хооронд буюу улирлын 13, 14 дүгээр долоо хоногт бүх түвшний суралцагч сургалтын төлөвлөгөөний дагуу суралцах хугацааны “Хувийн суралцах төлөвлөгөө”-г зохиох болон өмнө хийсэн төлөвлөгөөнд өөрчлөлт, завсар оруулах боломжтой болно. Суралцагч та бүхэн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд зөвхөн “Хувийн суралцах төлөвлөгөө”-д тусгагдсан хичээлийг сонгож баталгаажуулна.
Хувийн суралцах төлөвлөгөөг хийхийн өмнө суралцагч та одоо судалж байгаа бүх хичээлийн багш, хичээл, сургалтын орчны талаарх сэтгэл ханамжийн судалгаанд идэвхтэй оролцож саналаа өгнө үү.
Та бүхэн SISI мэдээллийн системийн нүүр хуудасны гарын авлага хэсгээс “Хувийн суралцах төлөвлөгөө” гэсэн дэлгэрэнгүй заавартай танилцан, хувийн суралцах төлөвлөгөөг зохионо уу.
Заавартай танилцах бол ЭНД ДАРНА уу.