Дотуур байранд амьдардаг суралцагчдад зориулан “Харилцааны асуудлууд ба шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн төвөөс Дотуур байранд оршин суух оюутнуудад зориулан “Харилцааны асуудлууд ба түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 2022-2023 оны хичээлийн жилд Дотуур байранд амьдардаг суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд сургалт хийх  хамгийн их эрэлттэй сэдэв нь сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт гэж судалгаанд оролцогчдын олонх нь хариулсан байсан.

Сургалтын зорилго нь оюутан суралцагчдад түгээмэл тохиолддог харилцааны асуудлууд түүнийг зөв шийдвэрлэх, даван туулах талаар сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийг өгөхөд оршино. Сургалт зөвлөгөөг ОХТ-ийн сэтгэл зүйч мэргэжилтэн Г.Алтантуяа орсон бөгөөд цаашид цуврал сэдвүүдээр үргэлжлэх болно. Сургалтад дотуур байранд амьдардаг суралцагчдаас гадна үйлчилгээний ажилтнууд хамрагдлаа.

               ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар