Сургалтын төлбөрийн тухай

Share Button

Хичээлийн жилийн шинэ улирал эхэлж байгаатай холбогдоод МУИС-ийн сургалтын төлбөрийн талаар зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдлаа.  Мөн МУИС сургалтын төлбөрөө нэмж байна, сургалтын төлбөрөөс гадна  200,000 төгрөг нэмж шаардаж байна гэсэн  гомдол  Засгийн газрын 11-11 утсанд хэд хэдэн удаа ирсэн байна.

муисМУИС-ийн сургалтын төлбөр нь  судлах хичээлийн багц цагийн төлбөр болон улирлын суурь хураамжийн нийлбэрээс бүрддэг.  Суурь хураамж нь сургалтын үйлчилгээтэй холбоотой тогтмол зардал юм.  Тиймээс оюутан, эцэг эхчүүд журамтайгаа сайтар танилцаж, ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье.

“Бакалаврын сургалтын журам“-ийн 18-р зүйлд сургалтын төлбөрийн талаар дэлгэрэнгүй заасан байгаа тул хавсралтаар орууллаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар