МУИС болон Сока Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын Сока их сургуулийн солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Сока Их Сургууль дахь амьдралын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний 6 сараар дээш хугацаанд суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Гол оноо: 3.0 ба түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- JLPT N2 +
- TOEFL iBT 71+ эсвэл IELTS 5.5+
4. Япон улс болон Сока их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Нэр дэвшүүлсний дараа Сока Их Сургуулийн онлайн өргөдлийн маягтыг системд бөглөж шаардлагатай материалуудыг оруулах бөгөөд солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдлийн мэдээллийг энд дарж харна уу.
Суралцах хугацаа: 1 улирал эсвэл 1 хичээлийн жил
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин замын зардал, дотуур байр, амьжиргааны зардлыг суралцагч хариуцах бөгөөд 1 улирал суралцах дундаж зардал 300,000 иен, 2 улирал суралцах дундаж зардал 600,000 иен байх бөгөөд банкны дансны хуулга мэдүүлнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

