Хайж байна...

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

 

Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (Бүртгэл үнэлгээ)

Орон тоо: 1 /түр/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Бүх түвшний элсэлт, шилжилтийн сурталчилгаа, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, комиссын үйл ажиллагаанд оролцох, тушаалын төсөл бэлтгэх, бакалавр (өдөр, орой, эчнээ), магистр, доктор, хос, хавсарга хөтөлбөрөөр элсэн суралцагчид, шилжин суралцагчид, иргэн, гадаадын оюутнуудыг сургалтын мэдээллийн системд суралцагчаар бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Тушаал, шийдвэрийн дагуу сургалтын мэдээллийн системд суралцагчийн төлөвийн өөрчлөлт (чөлөөлөгдөх, чөлөөлөх, чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх) оруулах, тушаал төлөвлөх, дүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, хичээл, багц цагийн дүйцүүлэлтийг шийдвэрлүүлэх, системд оруулах
  • Суралцагчдад сургалтын нийт үйл явцын талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх, чиглүүлэх, холбогдох нэгжид урьдчилан мэдээлэл түгээх, сургалтын тасралтгүй үйл ажиллагаа, уялдааг ханган ажиллах, суралцагчдад тулгарсан асуудлыг дүрэм, журмын хүрээнд шийдвэрлүүлэх, элсэлт, шилжилт, бүртгэл, дүн бүртгэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тайлан гаргах, сайжруулах, санаачилга гарган хэрэгжүүлэх, сургалтын бусад үйл ажиллагаа, ажлын хэсэгт оролцох

Боловсрол: Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр;

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр;

Туршлага: Боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан;

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS, Power BI/
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
  • Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанл нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвартай;

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
  4. Ажил байдлын тодорхойлолт
  5. Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар