Хайж байна...

Ойжуулалтын шинэ технологийг Монгол орны нөхцөлд турших чиглэлээр хамтран ажиллана

Share Button

МУИС-ийн Ойн хүрээлэн Япон Улсын Midori Engineering Laboratory Co., Ltd. компанитай ой тарьж ургуулах шинэ технологийг Монгол орны нөхцөлд турших, байгаль орчны  мониторингийн автомат тоног төхөөрөмж суурилуулах, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт МУИС-ийн Ойн хүрээлэнгийн захирал, профессор Начингийн Баатарбилэг болон Midori Engineering Laboratory Co., Ltd компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Yukihisa Shigenaga нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Midori Engineering Laboratory Co., Ltd. компаниас SESAME  байгаль орчны мониторингийн автомат системийг туршилтын талбайд суурилуулж, ажиллуулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. Ингэснээр ойжуулалтын туршилтын явц дахь байгаль орчны өөрчлөлтийг тасралтгүй хянах, судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх боломжтой болно. Энэхүү хамтын ажиллагаа нь MJEED төслийн ажлын үр дүнд бий болсон харилцаа, хамтын ажиллагааны холбоог цаашид өргөжүүлж буй нэгэн чухал алхам болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол орны ойжуулалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн шинжлэх ухаан, технологийн суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ судалгаа–туршилт–технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар