Монгол Улс бол манж хэл, бичгээр уламжлан ирсэн арвин баялаг сан хөмрөгийг хадгалан хамгаалж буй Дэлхийн Манж судлалын томоохон төвийн нэг билээ. МУИС манж сурвалж, архив, албан бичгийн өвийг судлах дотоод, гадаадын олон мэргэжилтнийг бэлтгэж ирсний 80 жилийн ойг тохиолдуулан “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2024 оны наймдугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Хурлын зорилго: “Манж судлал – 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь манж хэл, бичиг, соёл, түүхийн чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манж судлалын тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, шинэ сэргэг судалгаа шинжилгээний үр дүнгээ хуваалцах, сурталчлан түгээхэд оршино.
Хурлын ач холбогдол: Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь олон орны манж судлаачдад холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллах гүүр болохын зэрэгцээ Монгол Улсад хадгалагдаж буй манж ном судрын хөмрөгтэй танилцах боломж олгож, манж судлалын хүрээ царааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.
Хамрах хүрээ: Манж судлал (манж хэл бичиг, соёл, түүх, угсаатны зүй, утга зохиол, урлаг г.м)
Хурлын хэлбэр: Танхим болон цахим
Хурлын албан ёсны хэл: Монгол, англи, орос
Хурлын мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2024 оны долоодугаар сарын 20 хүртэл.
Илтгэлийн шаардлага: А4 цаас, зүүн талаас 3см, бусад талаас 2.5см, 7-8 нүүр, үсгийн тиг Times New Roman, үсгийн хэмжээ 11pt, мөр хоорондын зай 1.15, эшлэлийн загвар АРА.
Хурлын мэдүүлэг ТАТАХ
Хурлын мэдүүлэг хүлээн авах хаяг: manchustudiesNUM@gmail.com
Холбоо барих: Монгол Улс, Улаанбаатар хот, МУИС-ийн II байр, 305 тоот
Цахим шуудан: manchustudiesNUM@gmail.com
Утас: 99079819, 91918692, 95988487
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
- МУИС, Монгол судлалын хүрээлэн
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий Газар
- Чингис хаан Үндэсний музей
- Монголын Үндэсний Номын сан
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
- ШУА-ийн Түүхийн хүрээлэн
- Монгол дахь манж судлалын холбоо