Химийн тэнхимийн ээлжит судалгааны семинар тавдугаар сарын 09-ний Пүрэв гарагийн 16:00 цагаас МУИС-ийн төв байрны 320 тоот өрөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн семинарт Австрали Улсын Гриффитын Их Сургуулийн Байгаль Орчин, Шинжлэх Ухааны Сургуулийн ахлах багш, шинжлэх ухааны консулын тэтгэлэгт залуу судлаач Батмөнх овогтой Мөнхбаяр оролцож, “Understanding the role of nanomaterials in thin films” сэдвийн хүрээнд илтгэнэ.
Ph.D. Б.Мөнхбаяр нь Гриффитын Их Сургуулийн харьяа Квинсландын Микро, Нанотехнологийн судалгааны төвд “Материалын шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүч, химийн инженерчлэл” судалгааны багийг удирддаг, 5662 эшлэлтэй, h индекс 44, i10 индекс 80 гэсэн үзүүлэлттэй ажиллаж байгаа залуу судлаач юм. Тэрбээр WoS бүртгэлтэй JCR импакт фактортай эрдэм шинжилгээний сэтгүүлд 100 гаруй өгүүлэл нийтлүүлж, үүнээс 10-аас дээш импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд 60 орчим өгүүлэл хэвлүүлжээ. 2019 оноос хойш “ARC Discovery Early Career Researcher Award”, “ARC Discovery Program”, “Griffith Sciences Industry and Not-For-Profit Organisations Collaborative Grant”, “Griffith University New Researcher Grant”, “The Rio Tinto Australia-Japan Collaborative Program Grant” granted by Foundation for Australia-Japan Studies” зэрэг өндөр түвшний судалгааны нийт 2.5 сая доллар (AUD)-ын санхүүжилттэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ.
Эрдэмтэн судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Химийн тэнхим