МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ” Улсын ээлжит XVII олимпиад 2024 оны тавдугаар сарын 04-05-ны өдөр амжилттай болж өндөрлөв. Тус олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС, ШУТИС, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургуулиудын 102 оюутан, 34 баг оролцсоноос II шатанд 11 баг шалгарч, дараах багууд шагналт байрыг эзэллээ. Үүнд,
- Тэргүүн байр: СЭЗИС-ийн “MICRORCAM” баг,
- Дэд байр: СЭЗИМ-ийн “MICRO” баг,
- Гутгаар байр: ХААИС-ийн “ХААИС-БЭЗ-1” баг.
Энэ жилийн тэмцээнд их, дээд сургуулийн төдийгүй ахлах сургуулийн хүүхдүүд оролцох хүсэлт гарган амжилттай оролцож, олимпиадын II шатанд шалгарсан нь онцлог үйл явдал боллоо. Хоёрдугаар шатанд шалгарсан амжилттай оролцсон Шинэ Эрин Олон Улсын Сургуулийн “NE Economics” багийнхандаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.
МУИС-ийн ШУС-НУС-ын
Эдийн засгийн тэнхим