Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Мөнхнасангийн Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Мөнхнасангийн Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд 2024 оны тавдугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.

Уг эрдэм шинжилгээний хуралд газарзүйн салбарын 150 орчим судлаач, багш, оюутнууд, төгсөгчид оролцжээ. Хуралд дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

  1. М.Баянтөрийн намтар товч намтар, гавьяа шагнал, Проф. Г.Нямдаваа
  2. МУИС-ийн газарзүйн салбарт шинээр сургалтын хөтөлбөр нээхэд М.Баянтөрийн оруулсан хувь нэмэр, Проф. В.Батцэнгэл
  3. М.Баянтөр багшийн хот, бүс нутгийн газарзүйн судалгаанд оруулсан хувь нэмэр, Проф. Б.Чинбат
  4. Газарзүйн боловсрол ба М.Баянтөр багш, Д-р. Г.Юмчмаа
  5. Говь-Алтай аймгийн рекреацийн газарзүйн үнэлгээ, Д-р. Д.Энхжаргал
  6. Монгол Улсын эдийн засгийн газарзүйн судалгаа, цаашдын чиг хандлага, Д-р. М.Алтанбагана, Докторант П.Цэенханд
  7. Газарзүйн багшийн хөгжилд профессор М.Баянтөрийн оруулсан хувь нэмэр, М-р. А.Амгалан, Д-р. Х.Цогбадрал
  8. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшилтын газарзүйн судалгаа, Докторант С.Давааням, Д.Отгонбат нар илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Мөнхнасангийн Баянтөр 90 жил” баримтат киноны нээлт, МУИС-ийн профессорын эрдмийн өв бүтээлийн нээлт, танилцуулга, зочдод гардуулах үйл ажиллагаа, М.Баянтөрийн нэрэмжит оюутны тэтгэлэг, талархал гардуулах ёслол болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Эгэл даруу эрдэмтэн багшийн минь цуу алдар үеийн үед дуурьсаж, эрдэм номын цагаан мөр нь шавь нараараа уламжлагдан цаг үргэлжид түгэн дэлгэрэх болтугай.

“Мөнхнасангийн Баянтөр 90 жил” баримтат киног хүлээн авч үзнэ үү.

МУИС-ШУС-БУС

Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар