Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг 2013-2014

Share Button

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг

 

2013-2014

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  http://www.meds.gov.mn/China20132014

 

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

МУИС-ийн аль нэг бүрэлдэхүүн
 сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд


Хоёр.Бүртгэл


МУИС
40 хүртэл оюутан бүртгэх тул Бүрэлдэхүүн сургууль тус бүр 3 оюутныг шалгаруулж, нэгдсэн бүртгэлийг оюутан тус бүрийн дүнгийн тодорхойлолт, 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 18,00 цагаас өмнө Оюутанд үйлчлэх төвд ирүүлнэ.

 

Гурав. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.

Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Бичгэн шалгалтын дүн болон ярилцлагад орох хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.
Ярилцлагыг 2013 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад орохдоо Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо
авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Дөрөв. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Инженер технилоги, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан болон хятад хэлний чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтанд давуу эрх эдэлнэ.
Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Суралцах урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана.
Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.
 

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар