Нидерландын Вагенинген болон МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, эрдэмтдийн уулзалт боллоо

Share Button

Нидерландын Вагенинген Их Сургуулийн Зайнаас тандан судлал-Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн эрхлэгч, проф. Kристен Де Беурс, проф Риполл Бош, дэд проф. Эрика Спилман болон дэд проф. Ц.Нандин-Эрдэнэ нар МУИС-д 2024 оны тавдугаар сарын 07-ны өдөр зочиллоо. Энэ үеэр Газарзүйн тэнхимийн эрхлэгч, Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн судалгааны багийн дэд проф. Г.Бямбахүү, Б.Сайнбуян, багш Г.Бямбабаяр нартай сургалт, судалгаа, төсөл хөтөлбөрийн талаар харилцан туршлага солилцож, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Тус уулзалтаар Газарзүйн тэнхимийн профессорын багийн зүгээс сургалт, судалгааны холбогдох танилцуулгуудыг хийж, Профессор Kристен Де Беурс өөрийн их сургуулийн сургалт, судалгааныхаа чиглэлээр тус тус танилцуулж, цаашид Sandwich хөтөлбөрийн хүрээнд ахисан түвшний оюутан солилцоо, хамтарсан судалгаа хийх боломжуудаар харилцан яриа өрнүүлсэн чухал уулзалт болж өнгөрлөө.

МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран “One ecosystem – two paths – understanding the complex dynamics of socio-ecological systems in Asian Drylands: a transdisciplinary approach” сэдэвт workshop-ийг 2024 оны тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав. Тус семинарт Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” ENSURE төсөл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Монгол орны хөдөөгийн иргэдийн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл, The Nature Conservancy in Mongolia олон улсын байгууллагын төлөөлөл 20 гаруй судлаач, мэргэжилтэн оролцлоо.

2024 оны тавдугаар сарын 09-10-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг сумдын нутаг судалгаа хийж, малчдын нийгэм соёлын байдал, бэлчээр ашиглалт, байгалийн эрсдэлийг даван туулах байдал, хэрэгжүүлж буй туршлага, мал маллагааны талаар судалгаа авч мөн Гурванбулаг суманд байрлах ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн харьяа “Талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршил судалгааны төв”-д зочилж үйл ажиллагааны чиглэлтэй танилцав.

Нидерландын Вагенинген Их Сургуулийн Д-р. Дэд проф. Ц.Нандин-Эрдэнэ нь 2007 онд МУИС-ийг “Газарзүйч” мэргэжлээр төгссөн, 2011 онд Нидерландын Twente-ийн их сургуулийг магистр, 2016 онд Нидерландын Вагенингений их сургуулийг Зайнаас тандан судлалын чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгаалж тус сургуульдаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Д-р. Дэд проф. Ц.Нандин-Эрдэнэ болон профессор Kристен Де Беурс нарт цаашдынх ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар