Хятад судлалын багш оюутнууд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, “Нөхөрлөлийн ой”-д мод тарьлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази Судлалын тэнхимийн хятад судлалын багш оюутнууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятад хэл соёлын өдөрлөг “Хээрийн хичээл”-ийг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын хоёр дахь том төгөл болох “Нөхөрлөлийн ой”-д хийлээ. Энэ хаврын хэл соёлын өдөрлөг “Хээрийн хичээл” нь “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” сэдвийн хүрээнд багш оюутан хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, байгальд Хятадын соёл, ахуй, мод ургамал тариалах уламжлалын талаарх мэдлэгээ сайжруулж, түүгээрээ дамжуулан хятад хэл соёлоос суралцах зорилготойгоор зохион байгуулагдав.

Өдөрлөгийн үеэр хятад судлалын салбарынхан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д төрөлх сургуулиа манлайлан нэгдэж, шинэс, монос, хуайсын суулгац нийт 120 мод тарьж, өөрсдийн төгөлтэй болцгоолоо.

Мод суулгацыг тарьсны дараа хятад судлалын анги бус бүрийн хятад хэлээрх мэндчилгээ, урлагийн үзүүлбэрийг шалгаруулан дүгнэхэд, Гадаад хэлний орчуулга (Хятад), Гадаад хэл, орон судлал (Хятад)-ын III түвшний баг тэргүүн байр, Хятад хэлний багш хөтөлбөрийн II түвшний баг дэд байр, Гадаад хэлний орчуулга (Хятад), Гадаад хэл, орон судлал (Хятад), Хэл шинжлэл (Хятад) хөтөлбөрийн IV түвшний хамтарсан баг гутгаар  байр эзлэв.

Хятад хэл соёлын өдөрлөг-Хээрийн хичээлийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс өдөрлөгийг нийгэмд тустай, олон нийтийн сайн үйлсэд оролцох хэлбэрээр явуулж байхаар бүгд санал нэгдэсний дээр МУИС-ийн оюутан багш нарыг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалж байна.

МУИС-ШУС-ХУС

Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар