Европын Холбооны ERASMUS+ Jean Monnet хөтөлбөрийн санхүүжилттэй “Mонгол Улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE” төслийн хүрээнд дараах гурван хичээлийг шинээр болон шинэчлэн боловсруулж, бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ.
- Тогтвортой ба ногоон санхүү
Зэргийн бус сургалт, 2 багц цаг
Боловсруулсан багш: Тогтвортой Санхүүжилтийн Холбоо
https://online.num.edu.mn/courses/course-v1:ToC+LLL01+2023/course/
- Европ судлал ба ЕХ-ны тогтвортой хөгжлийн бодлого
Бакалаврын түвшин, 3 багц цаг
Боловсруулсан багш: Дэд профессор С.Булгантамир
https://online.num.edu.mn/courses/course-v1:NUM+EUST220+2022/course/
- Байгальд суурилсан шийдэл
Магистр болон докторын түвшин, 3 багц цаг
Боловсруулсан багш: Дэд профессор Н.Оюунчимэг
https://online.num.edu.mn/courses/course-v1:NUM+ENVI+2023_T1/course/
Эдгээр хичээлийн агуулгыг дэлхийн шилдэг 100 сургуулийн ижил болон ойролцоо хичээлтэй дүйцүүлэхээс гадна ажил олгогч, харьяалах тэнхим, бусад их сургууль, Европын Холбооны төслийн шинжээчээс санал шүүмж авч, сайжруулсан. Мөн туршилтын хэлбэрээр 2023-2024 оны хичээлийн жилүүдэд зааж, хичээлийн төгсгөлд оюутнуудаас санал асуулга авч, бүрэн цахим хичээлийг дүгнэсэн. Бүрэн цахим хичээлүүдийг нийт 71 хүн судалжээ.
№ | Хичээлийн нэрс | 2023-2024 | Нийт | |
оюутан | иргэн | |||
1 | Тогтвортой ба ногоон санхүү | 7 | 15 | 22 |
2 | Европ судлал ба ЕХ-ны тогтвортой хөгжлийн бодлого | 29 | 4 | 33 |
3 | Байгальд суурилсан шийдэл | 10 | 6 | 16 |
Төслийн цахим хуудас: https://sites.google.com/view/one-project
Facebook хуудас: https://www.facebook.com/OneProjectSite
Талархал
Энэхүү ERASMUS-JMO-2021-MODULE-101047501-ONE төсөл нь Европын Холбооны Erasmus+ Jean Monnet дэд хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.