Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Эрдмийн танхимд болов. Хуралдаанд ирвэл зохих 70 гишүүнээс оролцсон 49, чөлөөтэй 11 (Б.Батжаргал, Г.Галбаяр, Ч.Энхбаяр, С.Эрдэнэсүх, Ө.Энэрэлт, Ц.Болормаа, Д.Сайнбилэгт, Л.Наранчимэг, С.Гэрэлбаатар, С.Мөнхбат, Б.Баярхүү), ирээгүй 10 гишүүн (П.Дэлгэржаргал, П.Энхжаргал, А.Солонго, У.Эрдэнэбат, М.Батбаатар, Ч.Нарантуяа, Ч.Тамир, Ч.Ганзориг, Б.Батмөнх, Д.Өнөрнасан), хуралдааны ирц 70 хувь байв.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журам

Хуралдаанаас гарсан шийдвэр:

  1. “МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журам”-ыг хавсралтаар баталж, 2024 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.
  2. “МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журам”-ыг нийтэд танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг проректорууд (Б.Баяртогтох, Б.Батжаргал, Ч.Энхбаяр, Г.Галбаяр), Ректорын ажлын алба (Н.Баатарбилэг), Хууль, хүний нөөцийн бодлогын газрын дарга (С.Должин), бүрэлдэхүүн/салбар сургуулийн захирлуудад (Д.Заяабаатар, Н.Батнасан, Б.Амарсанаа, Ц.Амартайван, С.Мөнхбат, Б.Ганбат, Ч.Сономдагва, О.Мөнхбат, Б.Баяржаргал, Ч.Удвалноров, Д.Алтанхуяг) үүрэг болгохоор шийдвэрлэв.

Хуралдаан 16:20 цагт эхэлж, 21:55 цагт дуусч, 5 цаг 35 минут үргэлжлэв.

 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА         Б.ДАВААСҮРЭН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар