Мэдлэгийн менежмент улсын IX олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулиас жил болгон зохион байгуулдаг “Мэдлэгийн менежмент” олимпиад ес дэх жилдээ амжилттай болж, 2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр шилдгүүдээ шалгаруулав. Тус олимпиад нь стратеги менежментийн олон улсын цахим платформд суурилан зохиогддогоороо онцлогтой бөгөөд энэ жил МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, ОУУБИС, Глобал Удирдагч Их Сургуулийн нийт зургаан баг өрсөлдлөө. Үүнээс дараах байрууд шилдгээр шалгарсан юм.

  • Тэргүүн байрт СЭЗИС-ийн баг
  • Дэд байрт МУИС-ийн баг
  • Гутгаар байрт Глобал Удирдагч ИС-ийн баг тэргүүлэв.

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител групп” хамтран ажиллаж, эхний гурван байрт шалгарсан багийн гишүүдэд ажилд орох урилга өгөхөөс гадна ажлын байр дээр гараад тэдний дэвшүүлсэн оновчтой шийдлүүдийг  бодит болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар