“SPSIRPA FORUM-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

“SPSIRPA FORUM-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ удаад “Геополитикийн дахин хуваарилалт: Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлогосэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 2024 оны тавдугаар сарын 24-25-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам болон МУИС-ийн Номын санд болов.

Энэ удаагийн хуралд гадаадын 12 орны 25  эрдэмтэн, Монгол Улсын 80 гаруй эрдэмтэн судлаач оролцон нийт 70 гаруй илтгэл хэлэлцүүлэв. Шинэ мэдлэг, санаа, шийдэл бүхий өндөр үр өгөөжтэй  хурал болж өндөрлөлөө.

Бидний хурлыг хүндэтгэн оролцож үнэ цэнтэй илтгэл хэлэлцүүлж, олон жилийн түншлэлийг нотолж, мөн цаашдын хамтын ажиллагааны бодит эхлэлийг тавьсан гадаад дотоодын хүндэт зочдодоо талархал илэрхийлье.

УТСОУХНУС-тай хамтарч ажиллдаг байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, олон улсын байгууллагууд, түншлэгч байгууллагууд, их дээд сургуулиуд, судалгааны байгууллага, хүрээлэнгүүд болон хамтран ажилласан бүх түншүүддээ дахин талархал илэрхийлье.

УТСОУХНУС-ийн зүгээс та бүхний эрдэм судлалын үйлсийг тууштай дэмжиж, боломжит бүх нөхцөлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхний эрдмийн их үйлсэд их амжилт хүсье.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaУлс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар