“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал зохион байгуулагдана

Share Button
“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурлыг 2024 оны долдугаар сарын 07-09-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү хурал нь материал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
Хурлын эхний өдөр буюу долдугаар сарын 07-нд судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдөрлөгийг зохион байгуулж буйгаарай онцлогтой. Долоодугаар сарын 08-09-ний өдөр олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Иймд та аман илтгэл болон постер илтгэл хэлэлцүүлэх бол хураангуйгаа зургаадугаар сарын 15-ны дотор https://www.nomatech.mn/submit-abstract холбоосоор ирүүлээрэй.
(3 өдрийн үндсэн хурал + 2 өдрийн нетворкинг үйл ажиллагаа)
Холбогдох: info@nomatech.mn
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар