Зуны амралтаар оюутны байранд байрлах суралцагчдыг Оюутны 1 дүгээр байранд 2024.06.21-2024.08.20 хүртэл түр оршин суулгана.
Хүсэлтийг 2024.06.03-2024.06.10-ны өдрийг дуустал авна. Хүсэлтээ цаасаар гаргаж, холбогдох бичиг баримтын хамт /ажлын газрын тодорхойлолт, сургалтын төвийн тодорхойлолт, дадлага хийх газрын тодорхойлолт, дадлага болон судалгааны ажлын удирдагчийн тодорхойлолт гэх мэт/ ОХТ-ийн оюутны байрны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд гаргаж, төлбөр баталгаажуулснаар хуваарилалт хийгдэхийг анхаарна уу.
Оюутны хөгжлийн төв