ТЭСО группийн “ICE MARK” зайрмагийн үйлдвэртэй танилцах “Бизнес аялал” амжилттай боллоо

Share Button

Оюутны хөгжлийн төвийн дэргэдэх “NUM CAREER” танхим нь жил бүрийн хаврын улиралд оюутан, суралцагчдад зориулж аж ахуй нэгж, байгууллагатай танилцах “Бизнес аялал”-ыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн бизнес аяллаар үндэсний үйлдвэрлэгч ТЭСО группийн Айсмарк компанийн “Аз жаргалын амт”-ыг түгээх 70 гаруй нэр төрлийн амтат зайрмаг хэрхэн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн шат дамжлага болон үйлдвэрлэлийн процесстой танилцахаар 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн ахлах багш Б.Батням болон III-IV түвшний суралцагчид мөн Оюутны хөгжлийн төвийн хоёр мэргэжилтэн нийт 20-оод хүний бүрэлдэхүүнтэйгээр тус компанийн үйл ажиллагаатай танилцав.

Айсмарк компани нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Уг үйлдвэрийн инженер, үйлдвэрийн технологич, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн нар нь нэг гэр бүлийн ах, дүүс бөгөөд өөрсдийн  зохион бүтээсэн торхон зайрмагийн тоног төхөөрөмжид “Амтат сүүн бамбар” зайрмаг үйлдвэрлэж  эхэлснээр энэ үйлдвэрийн суурь тавигдаж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.

1996-2003 оны хооронд 25 хүний бүрэлдэхүүнтэй цехийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол, 2003 оноос албан ёсоор компани болон өргөжин, одоогоор 500 гаруй ажилтан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 20 гаруй жил Монгол Улсын зайрмагийн  зах зээлийг тэргүүлж байна.

“Бизнес аялал”-ын онцлох агшин болон суралцагчдын сэтгэгдэлтэй танилцана уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар