МУИС-ийн докторант Далантайн Сайнбаяр “Агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийн агууламжийг загварчлах нь” сэдвээр, МУИС-ийн докторант Дорлигжавын Сандэлгэр “Орчих мандлын озоны тархалтад нөлөөлөх агаар мандлын хүчин зүйлс (Улаанбаатар болон Азийн зарим хотуудаар харьцуулсан судалгаа)” сэдвээр Газарзүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг тус тус хамгаална. Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2024 оны долдугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн I байрны 320 тоот танхимд болно.
Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл