“Ляонин-2024” боловсролын үзэсгэлэн болно

Share Button

Хятадын Ляонин мужийн боловсролын экспо арга хэмжээ 2024 оны долдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад зохион байгуулагдахаар боллоо.

Үзэсгэлэнд Ляонин мужийн шилдэг их дээд сургуулиуд оролцохын сацуу Монголын Их, дээд сургуулийн удирдлагууд, багш нарын төлөөлөлтэй уулзалт хийж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, Хятадын Их, дээд сургуульд элсэх болон соёлын солилцооны талаар ярилцах зорилгоор тус мужийн их дээд сургуулиудын удирдлагууд, багш, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох тул та бүхэн өргөнөөр оролцож, сонирхсон мэдээллээ авах, хоёр улсын их дээд сургуулиуд хооронд харилцаа хамтын ажиллагаагаа тогтоох боломжтой юм.

Үзэсгэлэнд:

  •  Далянь далайн их сургууль- Dalian Maritime University
  •  Шэньян эм зүйн их сургууль- Shenyang Pharmaceutical University
  •  Шэньян Жианжу их сургууль- Shenyang Jianzhu University
  •  Ляонин санхүүгийн коллеж- Liaoning Finance Vocational  College
  • Шэньян Химийн технологийн их сургууль- Shenyang University of Chemical
  •  Шэньян нисэхийн их сургууль- Shenyang Aerospace University
  • Даляний тэнгисийн Их сургууль тус тус оролцоно.

Арга хэмжээ:

  • 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
  • МУИС-ийн Номын сангийн байранд 09:00–17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Ерөнхий зохион байгуулагч:

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа

Хамтран зохион байгуулагч:

  • Монгол Улсын Их сургууль
  • Хятадын Ляонин мужийн Гадаад харилцааны солилцоо үйлчилгээний төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар