Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АОУХА) Австралийн Сургалтын тэтгэлэг (АСТ) болон Манлайллын хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.
АСТ-ийн зорилго нь хоёр талын хийгээд бүс нутгийн тохиролцооны дагуу Австралийн түнш орнуудын хөгжлийн урт хугацааны эрэлт хэрэгцээнд хувь нэмэр оруулахад оршино. АСТ-ийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд АОУХА тэтгэлэгт оюутнуудыг сургалтаа дүүргэсний дараа эх орондоо эргэн ирж, хоёр жил ажиллахыг шаардан, Австралийн тэтгэлгээр суралцсан төгсөгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцохыг хүсэн хүлээдэг.
Австралийн Сургалтын тэтгэлэгт (АСТ)
2013 онд өргөдөл гаргагчдаас сонгон шалгаруулж, 38 хүртэлх тооны хувь хүнд АСТ-ийг олгон, 2015 оны 1 буюу 7 дугаар сараас Австралийн их сургуулиудын магистрын сургалтад хамруулна. Тэтгэлгийг зорилтот хоёр ангиллаар олгоно. Үүнд:
- 1-р ангиллын 21 тэтгэлгийг Монгол Улсын зорилтот яамд, тэдгээрийн харьяа агентлагуудын өргөдөл гаргагчдад олгоно. Зорилтот яамд, агентлагуудын жагсаалтыг Монгол Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн www.masp.mn вебсайтаас үзнэ үү.
- 2-р ангиллын 17 тэтгэлэг зорилтот сургалтын чиглэлийн хүрээнд зорилтот бус төрийн байгууллага, их сургуулиуд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын өргөдөл гаргагчдад нээлттэй. Зорилтот сургалтын чиглэлүүдийг Монгол Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн www.masp.mn вебсайтаас үзнэ үү.
Сонирхсон өргөдөл гаргагчид https://oasis.ausaid.gov.au/ вебсайтаар хандана.
1-р ангиллын өргөдөл гаргагчдад зориулсан танилцуулга Чингис Хаан зочид буудлын Хурлын танхимд 2013 оны 3-р сарын 6-ны Лхагва гарагийн 10:00 цагт болно.
2-р ангиллын өргөдөл гаргагчдад зориулсан танилцуулга Чингис Хаан зочид буудлын Хурлын танхимд 2013 оны 3-р сарын 6-ны Лхагва гарагийн 14:00 цагт болно.
Австралийн Манлайллын тэтгэлэгт хөтөлбөр (АМТХ)
АСТ-т сонгон шалгарсан улс орон, салбартаа одоо, ирээдүйд манлайлагч 200 орчим тэтгэлэг хүртэгчийг олон улсын хэмжээнд тодруулна. АМТХ нь ирээдүйн манлайлагчдын сэдэл, урам зоригийг хөхиулэн дэмжиж, хувь хүний манлайлах чадамжийг хөгжүүлэн, Австрали болон хөгжиж буй орнуудын тогтвортой харилцаа холбоо, түншлэлийг буй болгоход зориулагдсан. Дэлгэрэнгүй мэдээлийг www.masp.mn вебсайтаас үзнэ үү.
Болзол шалгуурууд
Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх боловсролын байгууллагаас олгосон 3.0 түүнээс дээш голч оноотой бакалаврын зэргийн боловсролтой байх, тэтгэлэгт өргөдөл мэдүүлэх үед одоогийн байгууллагадаа 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх, IELTS-ийн 5.0, түүнээс дээш оноотой дүйцэх англи хэлний түвшинтэй байх зэрэг олон тооны өргөн хүрээтэй зайлшгүй тавигдах болзол шалгуурууд тавигдана. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ausaid.gov.au/scholar/publications.cfm вебсайт дахь Австралийн тэтгэлгийн Гарын авлагаас авна уу. Монголын өргөдөл гаргагчдад тавих (бусад орнуудад байдгийн нэгэн адил) онцлог болзол, шалгууруудыг Монгол Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн www.masp.mn вебсайтаас үзэж болно.
Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол доорхи хаягаар холбоо барина уу:
АОУХА-ийн нэрийн өмнөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
Монгол-Австралийн Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар
Монгол Улс. Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг
Б. Алтангэрэлийн гудамж 14200. Сити Центр барилга
5 дугаар давхар, 501 тоот
Утас: (976 11) 318852; Факс: (976 11) 322284
Вебсайт: www.masp.mn. Цахим шуудан: masp@masp.mn