МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2024 оны долоодугаар сарын 02-ны өдөр боллоо.
Хэлэлцсэн асуудал:
- Ректорын сонгон шалгаруулалтын дүн
- МУИС-ийн захиргааны бүтцийг шинэчлэх санал
- МУИС-ийн 2024 онд оюутан элсүүлэх хяналтын тоо
- Бусад асуудлын хүрээнд,
- Удирдах зөвлөлийн төрөлжсөн хороо байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Шийдвэрлэсэн нь:
- Монгол Улсын Их сургуулийн ректораар, профессор Баянжаргалын Очирхуягийг 2024 оны долоодугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн Захиргааны бүтцийг шинэчлэн батлав.
- МУИС-ийн 2024 онд элсэгчдийн хяналтын тоог батлав.
- Удирдах зөвлөлийн төрөлжсөн хороодыг байгуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын аудит, санхүү, цалин хөлс, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.