“Залуу багш, судлаач нарын зуны сургалт”-д урьж байна

Share Button

Оросын төрийн өмчит “Социоцентр” байгууллага Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэмжлэгтэйгээр 2024 оны 08 дугаар сарын 08-22-ны хооронд “Залуу багш, судлаач нарын зуны сургалт” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Псков хотын улсын их сургуульд “Үндэстэн хоорондын харилцааны орос хэл” сэдвээр, Тюмень хотын аж үйлдвэрлэлийн их сургуульд англи хэл дээрх “Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл” сэдвээр, Нижний Новгород хотын хэл шинжлэлийн улсын их сургуульд “Нийгмийн оюун ухаан” сэдвээр, Оросын хүмүүнлэгийн улсын их сургуульд “Евроазийн орон зай дахь түүхийн үйл явц: судалгааны арга зүй, шинэ чиг хандлага” сэдвээр тус тус сургалт зохион байгуулна.

Уг төслийн зорилго нь багш, судлаачдыг хамтарсан судалгаа явуулах, шинжлэх ухааны нийтлэл гаргах, боловсролын үйл ажиллагаанд оролцуулах замаар эрдэм шинжилгээ, боловсролын нэгдмэл орчинд татан оролцуулахад оршино.

Оролцогчдын гарах тээвэр унаа, буудал, хоол, соёл урлагийн хөтөлбөрт оролцох зэрэг зардлыг нөхөж олгоно.

Төсөлд хамрагдах шаардлагын талаарх https://summerinstitute.ru цахим хуудсанд байршуулсан бөгөөд оролцох хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтааж цахимаар бүртгүүлнэ.

Холбогдох: ОХУ-ын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Надежда Юрьевна Латышева (Утас: 94912646, mongolia@mid.ru).

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар