УРИАЛГА

Share Button

МУИС-ийн гадаад оюутны байранд олон улсын оюутнуудад зориулсан уншлагын танхимыг шинээр байгуулаад байгаа билээ. Уг байранд 13 орны 180-аад оюутнууд амьдардаг бөгөөд дийлэнх нь Монгол хэлний бэлтгэл ангид суралцдаг юм.

Монгол улсыг Монгол судлалын дэлхийн төв болгох засгийн газрын бодлогыг дэмжих болон монгол хэл, соёл судлалаар суралцахаар ирсэн олон улсын оюутнуудын монгол хэл соёлын боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн эрдэмтэн багш, профессор, албан хаагч Та бүхэн тус уншлагын танхимд өөрийн бичсэн эсвэл байгаа номнуудаараа хандив өргөхийг уриалж байна.

Монголын түүх, соёл, хэл судлалын холбогдолтой ном байвал маш cайн бөгөөд хэрэглэсэн байж болно.

Хүлээн авах газар: Оюутанд Үйлчлэх Төв, МУИС-ийн хичээлийн 1-р байрны  202 тоот

Лавлах утас: 7730-7730 /1139/

Монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтдаа!!!

 

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар