МУИС-ийн толин сайтууд ашиглалтанд орж эхэллээ.

Share Button

МУИС нь MIT OCW (http://ocw.mit.edu) консорциумын 2000 гаруй онлайн хичээлийн материал бүхий сайтын толин сайтыг http://ocw.num.edu.mn хэмээх холбоосоор байрлуулдаг билээ. Энэ зун Мэдээллийн Технологийн алба тус толин сайтын өдөр бүрийн шинэчлэлтийг хийж байх автомат тохируулгыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Хотхоны дотоод сүлжээний өндөр хурдаар тус шинэчлэгддэг сайтаас та бүхэн суралцах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Мөн тус алба нь CentOS хэмээх линукс үйлдлийн системийн албан ёсны толин сайтыг ашиглалтанд оруулсан бөгөөд (http://centos.num.edu.mn) CentOS нь RedHat Enterprise линукc үйлдлийн системийн нээлттэй, үнэгүй хувилбар тул дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг үйлдлийн систем юм. Тун удахгүй Fedora үйлдлийн систем болон Виндуос үйлдлийн системийн албан ёсны толин сайтыг байгуулахаар ажиллаж байна. Толин сайтуудыг МУИС-д байрлуулснаар тус сайтуудыг өндөр хурдтай ашиглах боломжийг олгохоос гадна интернэтийн гарцын ачааллыг бууруулж, хурдыг өсгөх боломжийг олгож байгаа явдал юм. Эрхэм багш, оюутнууд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Мэдээллийн Технологийн алба

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар