2024 оны намрын улирлын шинэ элсэгчдийг чиглүүлэх өдөрлөг болно

Share Button

2024 оны намрын улирлын шинэ элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалт 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоот лекцийн танхим болон Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд болно.

Шинэ элсэгчдийг чиглүүлэх өдөрлөгт:

  1. Хувийн төлөвлөгөө, хичээл сонголт, баталгаажуулалт, цуцлалт, анги бүрдэлт
  2. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, оюутны жишиг төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлт, хөтөлбөрийн шаардлага, хичээл, ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлүүд
  3. Сургалтын мэдээллийн систем дэх суралцагчийн мэдээлэл, чөлөө авах, эргэн суралцах, сургуулиас чөлөөлөгдөх, оюутан цэрэг, суралцагчтай байгуулах гэрээ зэрэг сургалтын үйл ажиллагааны журмын танилцуулга,
  4. Дүн, дүнгийн ангилал, дүнгийн тодорхойлолт, дүйцүүлэлт
  5. Хөтөлбөрийн биелэлтээ хянах, төгсөх хүсэлт гаргах, төгссөн тухай тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  6. Багш, оюутны ёс зүйн дүрэм
  7. Оюутны зээл, тэтгэлэг
  8. Оюутны байр, оюутны үнэмлэхийн үйлчилгээ
  9. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга
  10. Клубүүдийн үйл ажиллагаа
  11. Номын сангийн үйлчилгээ
  12. Сургалт, оюутны хөгжил хариуцсан нэгжийн танилцуулга

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тул идэвхтэй оролцохыг урьж байна!

 

ЭЛСЭЛТИЙН КОМИСС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар