МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд суух хүсэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагаа 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Заасан хугацаанд 1, 3, 6 дугаар байр, 5 дугаар байрны 1, 3, 4 дүгээр давхарт нэг өрөөнд 4 оюутан суух өрөөний хүсэлт хүлээн авна.
Оюутны 2 дугаар байр, 5 дугаар байрны 2 давхарт засвар тохижилт хийж байгаа тул 2024 оны 11 сарын 01-ний өдрөөс оюутан хүлээж авах боломжтой. Оюутны 2 дугаар байранд нэг өрөөнд 2 оюутан, 5 дугаар байрны 2 давхарт нэг өрөөнд 4 оюутан сууна. Эдгээр байранд орох оюутны хүсэлт авах, сонгон баталгаажуулалтыг тухайн үед нь зарлах тул энэ удаагийн байр сонгон баталгаажуулалтад оролцохгүй байна уу.
Сонгох, баталгаажуулалт хийх үйл явц, хугацаа:
Суралцагч нь сиси мэдээллийн системээр МУИС-ийн “Оюутны дотуур байр”-ны журмын 3.1.5 дах заалтыг үндэслэн доорх эрэмбийн дагуу өрөөний сонголт, баталгаажуулалтыг нэг дор хийнэ. Эрэмбэ бүрийн сонгох баталгаажуулах хугацаа 24 цаг байна. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, Хөдөө орон нутгийн харьяалалтай I түвшний оюутнууд: 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- Хөдөө орон нутгийн харьяалалтай II, III түвшний оюутнууд: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- Хөдөө орон нутгийн харьяалалтай IV, V түвшний оюутнууд: 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн оюутнууд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
Төлбөр төлөх заавар
Байрны төлбөрийг Сиси сургалтын мэдээллийн системийн төлбөрийн дансанд (сургалтын төлбөрийн данс) хийж баталгаажуулна. Гүйлгээний утга дээр өөрийн SiSi ID дугаарыг бүрэн зөв бичнэ үү.
Байранд орох, бүрдүүлэх материал
- Эрүүл мэндийн үзлэг
Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Доорх шинжилгээнүүдийг заавал өгсөн байхыг анхаарна уу. Үүнд:
- Дотор (элэгний В.С вирусийн шинжилгээ)
- Мэдрэл (сэтгэц)
- Сүрьеэ
- БЗДХ
Жич: Эрүүл мэндийн хуудасны маягтыг энд дарж авна уу.
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримт
- Тухайн оюутан 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай.
Жич: Баталгаажуулалт хийсэн оюутан тухайн өдрөөсөө байрандаа орж болно.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 16 дугаар тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав. Төлбөрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР