МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 1000 гаруй шинэ элсэгч танхимаар хамрагдсанаас гадна биечлэн оролцох боломжгүй элсэгчдэд зориулан МУИС-ийн цахим хуудсаар шууд дамжуулсан.
Чиглүүлэх өдөрлөгийн хүрээнд МУИС-аас үзүүлдэг сургалт, оюутны хөгжлийн үйлчилгээг танилцууллаа. Үүнд:
- Сургалтын хөтөлбөр (Сургалтын төлөвлөгөө, хичээлийн уялдаа, жишиг төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөний биелэлт)
- Хичээл зохицуулалт (Хувийн суралцах төлөвлөгөө, хичээл сонголт, баталгаажуулалт, хожимдсон бүртгэл, хичээл цуцлалт, цахим журнал, явцын болон улирлын шалгалт)
- Дүн, бүртгэл (СиСи мэдээллийн систем дэх хувийн мэдээллийн өөрчлөлт, Системд нэвтрэх нууц үгээ солиулах, сэргээх, Оюутны үнэмлэх захиалах хийлгэх, Цээж зураг оруулах, солиулах, Суралцагчтай гэрээ байгуулах)
- Шилжин суралцах (Шилжилтийн бүртгэл, тавигдах шаардлага, дүрэм журам)
- Номын сан (Номын сангийн танилцуулга, үнэмлэх захиалга, үйлчилгээ авах журам болон бусад)
- Биеийн тамирын тэнхим (Биеийн тамирын хичээл сонголт, нэмэлт төлбөртэй хичээл сонгох боломж, анхаарах зүйлс болон бусад)
- Оюутны хөгжлийн үйлчилгээ (Оюутны судалгаа ба санаачилга, Сэтгэл зүйн зөвлөгөө, Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээ, Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээ, Оюутны байрны үйлчилгээ, Цахим картын үйлчилгээ, Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ, Соёл, олон нийт, оюутны байгууллагыг дэмжих үйлчилгээ, Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ, Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үйлчилгээ)
Чиглүүлэх өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгчид, тэдний эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын арга барил, судлах хичээл, төлбөр санхүүгийн талаарх мэдээллээр хангасан билээ.
МУИС-ийн сургалт, оюутны хөгжлийн үйл ажиллагааны талаар мэдээллийг холбогдох мэргэжилтнээс биечлэн болон утас, майл хаягаар авах боломжтой.
МУИС хэмээх эрдмийн овогтон болсон эрхэм Танд баяр хүргэе.
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР