Оновчлол, Симуляци, Оновчтой удирдлагын олон улсын бага хурал

Share Button

“Оновчлол, Симуляци, Оновчтой удирдлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оны 7 сарын 1-4-ний өдрүүдэд Монгол улсад 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Хурал зөвхөн оновчлол төдийгүй хурлын сайтад заасан эдийн засгийн болон хэрэглээний математикийн бусад чиглэлүүдийг мөн хамрана.

Анхны хурлыг 2002, 2 дахь хурлыг 2007, 3 дахь хурлыг 2010 онд тус тус Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд гадаадын 22 орны 120, дотоодын 50 орчим төлөөлөгч оролцож, хурлын үр дүнгээр гарсан товхимолууд нь Сингапур улсын “Worldscientific” хэвлэлийн газарт “Optimization and Optimal Control” , “Optimization, Simulation and Control” нэртэйгээр Springer хэвлэлийн газарт 2010, 2013 онд тус тус хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болсон.

Хурлын чиглэлүүдийг http://iom.num.edu.mn/iccso2013 сайтаас харна уу

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар