БНСУ-ын Данкүүк (Dankook) их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

БНСУ-ын Данкүүк их сургуулийн (Dankook University) 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
  2. Хамгийн багадаа нэг улирал амжилттай суралцсан байх,
  3. Сайн дүнтэй суралцсан байх,
  4. Хэлний түвшин: Англи/солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх (батламж шаардахгүй),
  5. Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  3. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
  4. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  5. Цээж зураг

Суралцах хугацаа:1-2 улирал

Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.

Англи хэл дээрх хичээлийн мэдээлллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Дотуур байрны талаар мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хамрагдах оюутны тоо:  15 хүртэл

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:2024 оны аравдугаар сарын 25-ны 12:00 цаг хүртэл.

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Сонгон шалгаруулалтыг Данкүүк их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Данкүүк их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу.

Эхний шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд Данкүүк их сургуулийн холбогдох мэргэжилтэн болон манай төвийн доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн бүртгэлийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Холбогдох: Багш, оюутны хөгжлийн газар 303 тоот мэргэжилтэн Г.Навчаа

Утас: 77307730-1516

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар