МУИС болон Тайванийн Үндэсний Ченчи Их сургууль /National Chengchi University (NCCU)/-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн идэвхтэй суралцаж буй, багадаа нэг улирал амжилттай суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй)
- Голч оноо бүх түвшинд 2.75-аас дээш байна.
- Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид – TOEFL iBT 80 / IELTS 6.0 / TOEIC 700 / CEFR B2 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/
Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:
- CV (хөтөлбөрт шалгарсан тохиолдолд ЭНД ДАРЖ бөглөнө)
- Сургуулийн тодорхойлолт, англиар (ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар, англиар (ТҮЦ машинаас авсан байх)
- Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ (А4 хэмжээтэй хоёр хуудсаас хэтрэхгүй)
- Англи эсвэл хятад хэлний онооны батламж.
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна)
- Зургаан сараас хэтрээгүй цээж зураг хоёр (паспортын хэмжээтэй)
- Declaration form буюу мэдэгдлийн маягт (оюутан гарын үсгээ зурсан байна)
Хөтөлбөр:
- Хятад болон англи хэл дээрх хөтөлбөрийн жагсаалттай энд дарж танилцана уу.
- Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалттай энд дарж танилцана уу.
- Сургууль, тэнхимүүдийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Суралцах оюутны тоо: 5
Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Дотуур байрны төлбөр:
- Бакалаврын түвшний суралцагчид – 1 улирлын ойролцоогоор 11000 тайван доллар
- Магистрын түвшний суралцагчид – 2 хүний өрөө 1 улирлын 23500 тайван доллар
- Докторын түвшний суралцагчид– 1 хүний өрөө 1 улирлын 34500 тайван доллар,
Даатгал:
Нэг улирлын солилцоогоор явж байгаа суралцагч Тайваньд байх хугацааныхаа даатгалаа эх орондоо хийлгэж болно.
Хоёр улирлын солилцоогоор явж байгаа суралцагч эхний зургаан сарын даатгалыг эх орондоо, үлдсэн зургаан сарын даатгалыг нэг сарын 826 тайвань доллароор Тайваниас авна.
Тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн бүртгэлийн талаарх мэдээллийг ЭНДЭЭС/хавсаргасан файлыг линкээр оруулах/ үзнэ үү.
Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Сонгон шалгаруулалтыг Тайванийн Үндэсний Ченчи Их Сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээж, шаардсан нэмэлт болон алхмуудыг хариуцлагатайгаар цах тухайд нь гүйцэтгэхийг анхаарна уу.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэх шаардлагатай.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Холбогдох: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа
Утас: 77307730-1516
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ