Австрали Улсын Macquarie Их сургуулийн Хэрэглээний санхүүгийн тэнхимийн эрхлэгч Профессор Вито Моллика “Крипто валют ба финтек” сэдвээр 2024 оны есдүгээр сарын 13-ны Баасан гарагт 14:30-16:00 цагт МУИС-ийн багш, оюутнуудад зориулж лекц уншихаар боллоо. Лекцийг МУИС-ийн хичээлийн V байрны 106 тоот өрөөнд зохион байгуулах тул багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.