Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Хорват Улсын Дубровникийн Их Сургууль (University of Dubrovnik, Croatia)-ийн бакалавр/магистрын оюутан солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан мэргэжил, түвшинд суралцагч байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.
Мэргэжлийн чиглэл, түвшин:
- Эдийн засаг, худалдаа, бизнесийн эдийн засгийн чиглэлийн магистрын түвшний оюутан (1 хүн)
- Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах чиглэлийн бакалаврын түвшний оюутан (1 хүн)
- Экологийн чиглэлийн бакалаврын түвшний оюутан (1 хүн)
Хөтөлбөрийн хугацаа:
2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн семестр
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр, нислэгийн тийзийн төлбөр болон амьжиргааны зардлыг хариуцна.
Тавигдах шаардлага:
- Дээр заасан мэргэжлийн хөтөлбөрүүдийн аль нэгд идэвхтэй суралцаж буй МУИС-ийн бакалаврын II эсвэл III курсийн, магистрын түвшний I болон түүнээс дээш улирал суралцсан оюутан байх
- Англи хэлний B2-C1 түвшний мэдлэгтэй байх
- Доорх ангиллуудаас аль нэгэнд нь хамаарагдах нэр дэвшигчдийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Үүнд:
- Санхүүгийн чадамж хязгаарлагдмал, эмзэг бүлгийн нэр дэвшигч.
Хавсаргах баримт бичиг: Төрөөс халамж, нэмэлт санхүүгийн тусламж авдаг гэдгийг нотлох баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигч.
Хавсаргах баримт бичиг: Эмчийн бичиг (эх хувиараа, материал бүрдүүлж өгсөн өдрөөс ихдээ зургаан сарын дотор бичигдсэн байх)
Бүрдүүлэх материал:
- Суралцагчийн товч анкет (CV)
- Суралцах захидал буюу Cover letter or Motivation letter
- Оюутны тодорхойлолт (Англи хэл дээр)
- Дүнгийн албан ёсны тодорхойлолт (Англи хэл дээр)
- Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
- Нэмэлт амжилт тодорхойлох баримт бичгүүд
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны есдүгээр сарын 27 (Баасан гараг) хүртэл
Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Subject хэсэгт (STUDEXCH, DUBROVNIK, /NAME/) гэж бичнэ. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал Хамтын ажиллагааны газрын 75754400-(1609), (1610) дугаарт холбогдоно уу.
Хөтөлбөрийн хүрээнд суралцах курс, кредитийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР