Зарлал | 2024-2025 оны хичээлийн жилд оюутны байранд оршин суух ахисан түвшний суралцагчдын анхааралд

Share Button

   МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд оршин суух хөдөө орон нутгийн харьяалалтай ахисан түвшний суралцагчдын бүртгэл баталгаажуулалт 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлж, 2024 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт хаагдана. Суралцагчид оюутны I байрны IV давхарт орох боломжтой.

Төлбөр төлөх заавар

Байрны төлбөрийг Сиси сургалтын мэдээллийн системийн төлбөрийн дансанд (сургалтын төлбөр тушаадаг) байршуулж баталгаажуулна. Гүйлгээний утга дээр өөрийн SiSi ID дугаарыг бүрэн зөв бичнэ.

      Байранд ороход бүрдүүлэх материал:

  1. Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Доорх шинжилгээнүүдийг заавал өгсөн байхыг анхаарна уу. Үүнд:

  • Дотор (элэгний В.С вирусийн шинжилгээ)
  • Мэдрэл (сэтгэц)
  • Сүрьеэ
  • БЗДХ

 Эрүүл мэндийн хуудасны маягтыг ЭНД ДАРЖ татна уу.

  1. Эрүүл мэндийн даатгал заавал төлсөн байх
  2. Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

    Жич: Дотуур байранд орох суралцагч нь ахисан түвшинд хичээл судалж байгаа болон идэвхтэй төлөвт суралцаж байх шаардлагатайг анхаарна уу. Баталгаажуулалт хийсэн оюутан тухайн өдрөөсөө байрандаа орж болно.

  МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны наймдугаар сарын 06-ны өдрийн хурлын 16 дугаар тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав. Төлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

                                           ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар