“Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх зарим боломж, туршлага” сургалт эхэллээ 

Share Button

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар, Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс МУИС-ийн стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын тогтолцоог өргөжүүлэх, чанартайгаар багшлахуй болон сургахуйг загварчлах, сургалтын чанарын менежментийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд  “Хичээлийн суралцахуйн үр дүн (ХСҮД)-г үнэлэх зарим боломж, туршлага” сургалтыг гурван удаа зохион байгуулахаар төлөвлөж өнөөдөр /2024.09.24/ эхний сургалт амжилттай боллоо.

Тус сургалтыг ХСҮД-г үнэлж дүгнэх боломж, эх сурвалж, эцсийн (summative) үнэлгээний дүн шинжилгээгээр ХСҮД-г үнэлж дүгнэх нь, олон-сонголтот даалгаврын болон буруу хариултын шинжилгээ зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд сургагч багшаар МУИС-ийн Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэл ажиллаж байгаа юм.  

МУИС-ийн багш нар дараах өдрүүдэд болох сургалтад бүртгүүлэн оролцох боломжтой.  

  • 9 дүгээр сарын 25, Лхагва гараг, 14:20-17:30 цаг, Номын сан, 203 тоот танхим 
  • 9 дүгээр сарын 26, Пүрэв гараг, 14:20-17:30 цаг, БОХТ-ийн 502 тоот танхим 

 

Сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар