Тайваний Үндэсний их сургуулийн (National Taiwan University) 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр болон магистрын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцагч байх
- Хэлний шалгуурын хувьд:
- Англи хэлний CEFR B2, TOEFL iBT: 71 эсвэл IELTS: 5.5 оноотой байх, эсвэл
- Хятад хэлний CEFR B1, TOCFL: Band B level 3, HSK: Level 5 болон түүнээс дээш түвшинтэйг илтгэх батламж
- Голч оноо 3.0 болон түүнээс дээш
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Суралцах төлөвлөгөө/Motivation letter (эссэний загвартай, нэг нүүр, pdf файл) – Яагаад энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа тодорхой бичих
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа зургаан сараас дээш)
- Цээж зураг 3.5*4.5 хэмжээтэй (Цээж зургийн заавар – https://www.boca.gov.tw/cp-140-467-29b1d-2.html
- Англи эсвэл хятад хэлний батламж.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Даатгал: Тухайн сургуульд очихоосоо өмнө дараах даатгалыг хийлгэсэн байна. Үүнд:
- Хамгийн багадаа 1.000.000TWD-тай тэнцэх хэмжээний Гэнэтийн ослын даатгал
- Хамгийн багадаа 1.000.000TWD-тай тэнцэх хэмжээний Эрүүл мэндийн даатгал
Амьжиргааны зардал: Нэг улирлын хувьд ойролцоогоор 2900USD (92100NTD) болно.
Хөтөлбөрийн жагсаалттай дараах холбоосоор танилцана уу.
Сургууль, тэнхимийн танилцуулгыг дараах холбоосоор орж харна уу.
https://www.ntu.edu.tw/english/academics/academics.html
Солилцооны оюутан авахгүй хөтөлбөр болон бусад мэдээллийг дараах холбоосоор танилцна уу.
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөр болон элсэлтийн хураамжаас чөлөөлнө.
Сургуулийн дотуур байрны хүрэлцээ хязгаартай байдаг бөгөөд холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү – National Taiwan University Office of International Affairs Off-campus Accommodation (ntu.edu.tw)
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу нэг багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Холбогдох: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, мэргэжилтэн Г.Навчаа
Утас: 77307730-1516
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ