Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс их, дээд сургуулийн сургалтын үндсэн хэлбэрүүдээр цуврал хэлэлцүүлгийг доорхи хуваариар явуулахаар төлөвлөж байна. Үүнд:
– “Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг
2013-04-13 нд;
– “Их, дээд сургуулийн семинар, лабораторийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг
2013-04-27 нд;
– “ Оюутны бие даалт, сурах үйлийн үнэлгээг боловсронгуй болгох, шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг
2013-05-04 нд тус тус зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Их, дээд сургуулиудын сургалтын технологийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүнийг манай улсын нийгэм, соёл, эдийн засгийн өнөөгийн эрэлт хэрэгцээ, дээд боловсролын хөгжлийн олон улсын тэргүүлэх чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход багш, судлаач, эрдэмтдийн санал бодол, туршлагыг нэгтгэн дүгнэж , нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх
“Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож үр дүнг
дээшлүүлэх асуудал” сэдвийн хамрах хүрээ:
-Лекцийн хичээлд тавигдах шаардлага, онцлог,- лекцийн хичээлийн үр дүнгийн шалгуур, лекцийг үнэлж дүгнэх аргазүй, – лекцэнд оюутныг идэвхижүүлэх арга замууд, лекцийн хичээлийг үр дүнтэй явуулдаг хувийн арга барил, туршлага түүний үр дүн,- лекцийн хичээлд цахим технологи, зайн сургалтын хэлбэрийг ашиглах боломж,- лекцийн хичээлийн сул ба давуу тал,- лекцийн хичээл явуулдаг үр дүнтэй арга барил, туршлагын судалгаа,- гадаад орны их, дээд сургуульд лекцийн хичээл явуулдаг үр дүнтэй арга барилын талаархи мэдээлэл г.м болон сэдвийн хүрээний өөр асуудал байж болно.
“Их, дээд сургуулийн семинар, лабораторийн хичээлийн технологийг боловсронгуй болгон үр дүнг дээшлүүлэх асуудал” сэдвийн хамрах хүрээ:
Семинар – лабораторийн хичээлийн технологийн онцлог, мэдлэг- чадвар төлөвшүүлэх гол хэлбэр болох нь, оюутны сурах үйлийг идэхижүүлэх, бүтээлчээр сурах , мэдлэг бүтээх арга барил эзэмшүүлэх , оюутанд бие даасан чанарыг төлөвшүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, семинар- лабораторийн хичээлийн үр дүнг үнэлж дүгнэх, цахим технологи ашиглах боломж үр дүн, хувийн туршлага түүний үр дүн, оновчтой арга барилын дотоод, гадаадын багш сурган хүмүүжүүлэгчдийн туршлагын талаархи судалгаа, мэдээлэл болон бусад…
“Оюутны бие даалт, сурах үйлийн үнэлгээг боловсронгуй болгох, шинэчлэлийн асуудалд” сэдвийн хамрах хүрээ:
-Оюутны бие даалтын бүх хэлбэрийн ажлын агуулга, зохион байгуулалт , арга хэлбэрийг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэх арга зам, хувийн арга барил арга туршлага, тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнийг арилгах арга зам, оюутнаас сурах үйл, өөрийнхөө өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, оюутны сурах үйлийн үр дүнг үнэлж дүгнэх ажиллагааг боловсронгуй болгох талын туршлага, арга барил , оюутны өөрийн ба хөндлөнгийн үнэлгээ, хүч хөдөлмөр хэмнэх оновчтой шийдэл болон бусад
Хэлэлцүүлгээс гарах үр дүн:
– Багш, сургалтын байгууллагад хандсан зөвлөмж,
– Хэлэлцүүлгийн илтгэлүүдийн эмхэтгэл гаргаж олны хүртээл болгох
Илтгэл дараахи хэсгүүдтэй байна:
– Илтгэлийн сэдвийн нэр
– Зохиогчийн Овог Нэр , хаяг, цахим шуудангийн хаяг,
– Хураангуй,
– Оршил,
– Үндсэн хэсэг,
– Дүгнэлт,
– Зөвлөмж, санал,
– Ном зүй,
– Хавсралт
Илтгэлийг А4 хэмжээний 8 хүртлэх хуудсанд багтааж Windows/2000/XP/vista-ийн Microsoft Office 2007 программ дээр Times New Roman фондын 10 pt өндрийг сонгон, хуудасны дээд, доод захаас 3см, баруун, зүүн захаас 2,5 см зай үлдээж. мөр хооронд 1sp зайтай бичнэ.
Илтгэлийн ерөнхий гарчигийг 14 pt хэмжээтэй том үсгээр, дэд гарчигуудыг 12 pt Bold форматаар бичнэ. Хуудсыг дугаарлахгүй. Зураг, диарграммыг хар цагаанаар дүрсэлсэн байна.
Математик, статистик томъёоллыг Equation программаар 10pt өндөртэй, томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. Ном зүйг үндсэн бичвэртэй адил бичнэ.
Эхний хэлэлцүүлгэд орох илтгэлийн хураангуйг 2013-03-20 ны дотор, илтгэлийн хэвлэлийн эхийг
2013-04-07 ны дотор ДБСМН- дээр хүлээн авна. Дараагийн хэлэлцүүлгийн илтгэлийн нэрийг урьдчилан өгч болно.
Хэлэлцүүлгэтэй холбоотой нэмэлт мэдээллэл хэрэгтэй бол soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг, 96616500 Утсаар холбоо барина уу.
ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛ УЛСЫН
МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ
УХААНЫ ЯАМ