МУИС-ийн МТА-наас компьютерийн дотоод сүлжээг ашиглан “Voice over IP” технологид суурилсан холбооны системийг нэвтрүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Одоогийн байдлаар 380 дотуур утас захиргааны алба, хэлтэс, бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхим, багш нарын өрөөнд тавигдсан бөгөөд эдгээр утаснууд хоорондоо үнэгүй, цагийн хязгаарлалтгүй ярих боломжтой байдаг.
Гадагшаа дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авахад Юнивишн ХХК-ийн 77307730 дугаарыг ашигладаг байсан ба энэ сараас эхлэн Мобинэт ХХК-ийн 75754400 дугаарын гарцыг давхар ашигладаг боллоо. Олон гарц ашигласнаар аль нэгэнд гэмтэл үүссэн тохиолдолд бусад гарцаар дуудлага хийж найдвартай ажиллагааг бий болгохоос гадна гадагшаа дуудлагын 70-аад хувийг эзэлдэг Мобиком ХХК-ийн гар утасруу ярих дуудлагыг шинэ гарцаар гаргаснаар санхүүгийн хувьд хэмнэлт гаргах боломжтой боллоо. Энэхүү шинэ гарц нь Мобикомын сүлжээнд 25 төгрөг/мин ярих боломжийг олгоно.
Та гадагшаа дуудлага хийхдээ урьдын адил залгах утасныхаа дугаарыг шууд дуудаж ярих бөгөөд аль нэг гарцанд гэмтэл гараагүй тохиолдолд Мобиком болон Мобинэтын утасруу 75754400 гарцаар, бусад сүлжээнд 77307730 гарцаар ярина. Гаднаас МУИС-ийн дотуур утасруу дээрх 2 гарцын алинаар нь ч дуудлага хийх боломжтой. Өөрөөр хэлбэл 77307730 эсвэл 75754400 дугаарлуу залгаад автомат хариулагчийн зааврын дагуу холбогдох дотуур утасныхаа дугаарыг оруулж ярина.
Доорх хүснэгтээр ярианы тарифыг үзүүллээ.
Ярианы тариф /НӨТ-ороогүй/ |
||
Дотуур утас |
0 төг/мин |
|
Суурин утас |
Мобинэт сүлжээнд /7575XXXX/ |
0 төг/мин |
Бусад сүлжээнд |
9 төг/мин (60 сек алхам) |
|
Үүрэн утас |
Мобиком сүлжээнд |
25 төг/мин |
Бусад сүлжээнд |
43 төг/мин (60+1 сек алхам) |
|
Лавлах утас -109 |
9 төг/мин |
Та өөрийн дотуур утасны төлбөрийг хянах бүрэн боломжтой. Тодруулах зүйл байвал 1154 дугаарын утсанд хандана уу.
Мэдээллийн Технологийн Алба