“Эерэг хандлага- Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ

Share Button

 Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, нийт 145,245 оюутан суралцаж байна. Дэлхийн улс орнуудын залуусын хөгжлийн төвшинг тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр тооцон гаргадаг билээ. Эдгээрээс монгол залуусын хувьд үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоо тааруу байдгаас эрүүл мэндийн асуудал үүсэж, цаашлаад өвчин архагших, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өрсөлдөх чадвар, амжилтад ихээхэн нөлөөлж байна. Иймээс оюутан залууст амьдралын эрүүл хэв маягийг бий болгож, эрүүл зан төлвийг суулгах нь чухал билээ.

#ОЮУТНЫ_ЭРҮҮЛ_МЭНДИЙГ_ДЭМЖИХ_САР

Орон даяар хэрэгжиж буй “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аяндаа идэвхитэй оролцож “Эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ”-нд хамрагдацгаая залуусаа.

Залуусын багцад доорх шинжилгээ, оношилгоо, зөвлөгөө багтаж байна.

Оюутан, залуус эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаасаа өмнө ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай.  Тиймээс https://emd.gov.mn/rd/search линкээр орж төлөлтөө бүрэн эсэхийг лавлаарай

Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө. Жишээлбэл энэ онд оюутнууд сарын 6600, жилийн 79200 төгрөгийг төлнө. Төлөлтөө НӨАТ-ын баримт бүртгүүлдэг ибаримт гар утасны аппликейшнээр төлбөл 10 минутад шууд баталгаажна.

Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын https://EMD.GOV.MN  сайт болон И-Баримт, И-Монголиа гар утасны аппликэйшнээр өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгах боломжтой.

🌐 http://emd.gov.mn/rd/search

📲 https://play.google.com/store/apps/details

🖥 https://play.google.com/store/apps/details

👉 И-Баримтаар төлөх заавар 🌐 https://emd.gov.mn/news/490

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар