Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас МУИС-ийн оюутнуудад яриа таниулга хийв

Share Button

    Монгол Улсын Их сургууль нь Хар тамхитай тэмцэх газартай хамтран 2019 оноос эхлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, холбогдох хууль тогтоомжийг МУИС-ийн оюутан, багш, ажилтанд тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн.

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх яриа таниулга 2024 оны есдүгээр сарын 23-27-ны хооронд зохион байгуулж, шинээр элссэн 1350 оюутан, МУИС-ийн оюутны байгууллага, клубийн гишүүн 200 гаруй оюутан хамрагдав.

Тус газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Ариунтөгс, цагдаагийн ахлах мэргэжилтэн ахмад У.Дэлгэрхишиг, цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу нар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн мэдвэл зохих анхаарал болгоомж, санамж, зөвлөгөө бүхий мэдээллийг оюутнуудад хүргэлээ.

МУИС-ийн оюутнуудад цаг үетэй нийцсэн, хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэж ажилладаг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хамт олонд талархлаа илэрхийлье.

Сургалт, мэдээллийн ажил цаашид үргэлжлэн зохион байгуулагдана.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар