Хүрээлэн буй орчны сургалтын лабораторийн нээлтийн арга хэмжээ боллоо

Share Button

    МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчны сургалтын лабораторийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 04-ний 10:00 цагт Хичээлийн VII байрны 119 тоотод боллоо. Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн захирал Ч.Сономдагва нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Мөн холбогдох сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллагч байгууллагууд болох “Грийн Химистри” ХХК, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Subline” ХХК-ийн захирал, төлөөлөл үг хэлж, оюутан суралцагчдад сурлагын амжилт хүслээ.

  МУИС-ийн ИТС-ийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн багш нарын санал санаачилга, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Хүрээлэн буй орчны сургалтын лабораторийг нээснээр цаашид агаар, хөрс, усны чиглэлийн багаж, төхөөрөмжийг суурилуулан, чанартай сургалт, судалгааг явуулах, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдаж байна.

   Хүрээлэн буй орчны сургалтын лаборатори байгуулахад гүн туслалцаа үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хамт олон болон хандив, дэмжлэг үзүүлж, гар бие оролцон хамтран ажилласан хувь хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар