МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд багш нарын баярын өдрийг тохиолдуулан мод тарилаа

Share Button
   МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, ажилтнууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Хархорин дахь сургалт, судалгааны төвд мод тарилаа.
 МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн багш, ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” болон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд 2024 оны аравдугаар сарын 05, 06-ны өдөр “ИТС-ийн багш, ажилтнуудын нэрэмжит ногоон төгөл”-ийг байгуулж, мод тарилаа.
   Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь удаагийн баярыг тохиолдуулан тус арга хэмжээг зохион байгуулсан нь хүн бүр, бүх нийтээр мод тарихыг уриалж байгаагаараа онцлогтой юм. Мод тарих үйл ажиллагааны үеэр ИТС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Ойн аж ахуй хөтөлбөрийн багш нар “Мод тарих чухал, мөн арчлан ургуулах нь хамгийн чухал”-ыг онцлон тэмдэглэж байв.
   Хүндэт баярын өдрөөрөө хамт олноороо мод тарихыг уриалан, идэвхтэй оролцсон эрдэмтэн багш, ажилтнууд болон МУИС-ийн нийт хамт олондоо баярын мэндийг дахин хүргэе.
  © Гэрэл зургийг Багш Б.Баттүвшин
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар