“Олон улсын эдийн засгийн олимпиад”-д амжилт үзүүлсэн сурагчдыг Шинжлэх ухааны сургуулийн хамт олон хүлээн авч, баяр хүргэв

Share Button

   “Олон улсын эдийн засгийн VII олимпиад” (International Economics Olympiad, IEO) Хонг Конг хотноо 2024 оны долдугаар сарын 22-31 өдөр зохион байгуулагдсан тэмцээнд манай улсын сурагчид амжилттай оролцсон. Энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг таван сурагч оролцдог ба энэ жил багийн бүрэлдэхүүнд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Ц.Нинжин (багийн аxлагч), Н.Солонго, Б.Биндэрьяа, “Орчлон” олон улсын сургуулийн сурагч Д.Тэмүүлэн, “Улаанбаатар дахь Бритиш” сургуулийн сурагч Г. Халиунаа нар багтсан юм.  Г. Халиунаа нь тус олимпиадаас манай улсын улсын анхны шагнал буюу мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

   Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эдийн засгийн тэнхим оролцсон сурагч нарт зөвлөгөө өгч байсан бөгөөд Б.Цогт-Эрдэнэ багш сурагчдыг идэвхтэй дэмжиж ирсэн. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багшаар “Орчлон” олон улсын сургуулийн багш Карлос Кроуфорд (Carlos Crawford), МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбулган нар ажиллав.

  Улсаа төлөөлж олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдэд баяр хүргэж, Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн уxааны салбарын захирал, профессор Ч.Тамир, Эдийн засгийн тэнхимийн эрxлэгч, дэд профессор Б.Мягмарсүрэн, профессор Ч.Нарантуяа, аxлаx багш Б.Цогт-Эрдэнэ болон туслаx ажилтан Д.Дашдулам нар багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын олимпиадад өндөр амжилт гаргаж мөнгөн медаль хүртсэн Г.Халиунааг МУИС-ийн Эдийн засгийн бакалаврын хөтөлбөрт урилгаар элсэн орж суралцаx эрхийн бичгээр шагнав.

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар