“Оюуны давлагаа 2024” илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээн болно

Share Button

Эрхэм зорилго: Оюутнуудын сэтгэн бодох, судалгаа хийх, харилцах, илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжихөд дэмжлэг үзүүлэх, үзэл бодлоо зөв чөлөөтэй илэрхийлэх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэх арга зүйн чадамжийг сайжруулахад оршино.

Хамрах хүрээ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн оюутнууд оролцох боломжтой.

Хугацаа, байршил: 2024 оны аравдугаар сарын 19-ний өдөр, МУИС-ийн Номын сан

Бүртгэл хаагдах хугацаа: 2024 аравдугаар сарын17-ны өдрийн 22:00 хүртэл.

Жич: (Эхний бүртгүүлсэн 100 илтгэгч оролцох боломжтой)

Бүртгэлийг ЭНД ДАРЖ хийнэ үү.

 I шатны илтгэлийн сэдвүүд: 

  • 6 жил хүлээсэн ч…
  • Ногоон автобус
  • Сэхээтний сэхээрэл
  • 45 хоногийн курс
  • Эзэнгүй пост
  • Утаагүй уушги

Шагналын сан:

  • Тэргүүн байр нэг сая төгрөг, үнэ бүхий зүйл,
  • Дэд байр 500 мянган төгрөг үнэ бүхий зүйл,
  • Гутгаар байр 300 мянган төгрөг үнэ бүхий зүйл,
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар