БНСУ-ын Проф. Др.Сангхан Чой “Найрамдал” медаль хүртлээ

Share Button

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын Проф. Др. Сангхан Чой “Найрамдал” медаль хүртсэнийг 2024 оны аравдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар Төрийн ордонд гардууллаа. “Найрамдал” медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг билээ.

   Проф. Др. Сангхан Чой нь 2021 оноос 2024 онд БНСУ-ын Төрийн захиргааны институтийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхимийн хамт олонтой хамтран ажиллаж, Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн хөгжил болон Монгол Солонгосын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Проф. Др. Сангхан Чойг “Найрамдал” медаль хүртсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Проф. Др. Сангхан Чой Танд Нийтийн Удирдлагын Тэнхимийн профессор, багш, оюутнуудын өмнөөс баяр хүргэн, талархал илэрхийлж байна.

Нийтийн Удирдлагын Тэнхим

Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар