“Социологи” сэтгүүлийн XVIII дугаарт хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ

Share Button
Социологи, нийгэм хүмүүнлэгийн ухаан, салбар дундын судалгаа шинжилгээний байгууллага, судлаач, шинжээч практик мэргэжилтэн, ахисан түвшний оюутан суралцагчдын анхааралд
    Монгол Улсын Их Сургуулийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Социологи” сэтгүүл 2024 оны 12 дугаар сард хэвлэгдэн гарах 18 дахь дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч  та бүхэн  11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэргэжлийн чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, шинэ мэдээ мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ. МУИС-ийн дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлийн журамтай энд дарж танилцаж, холбогдох шаардлагад нийцүүлнэ үү.
Та бүтээлээ ЭНД ДАРЖ ирүүлнэ үү.
Холбогдох утас: 99193141 
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар