Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх. ШУС-ийн Ажил мэргэжил судлал хөтөлбөрөөр элссэн  ахисан түвшний суралцагчид тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 50 мянган иен

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн 2024-2025 оны намрын хичээлийн жилд магистрын АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ-ын хөтөлбөрт элссэн шинэ элсэгч байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Ажил мэргэжлийн хөтөлбөрт суралцах онцлогийг илэрхийлсэн эссэ

/Эсээ нь 300-аас доошгүй үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн, өөрийн нэрийг бичсэн байна.

Материал хүлээн авах  хугацаа:

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар